Tur huulchihla sorry
Уулзана гэсэн сургаар л шууд хүлээлт бий болчих юм. Хоног тоолоод л, нар мандаад, хөөрөөд, хэвийж жаргаад л, сар гийж, од түгж, тэгснээ үүр хаяараад... Би сэрж, босоод, хийх ажил өчнөөн байгаа хэрнээ л хийх юмаа олж ядаж, зугаалж тэнэж, найз нөхдийнхөө дунд байгаад байгаа мөртлөө л орох байх газраа хайж ядаж, арайхийн орой болгож үдэштэй золгохоороо уулзах өдөр нэгээр ойртох гэж байгаад баярлан унтахаар хөнжил рүүгээ шургана.
Ийм хүлээлтийг өмнө нь мэдрээгүй ээ.
Боддог юм ганцхан тэр л болж, өгөх бэлгийнхээ сонголтыг хэдэн мянган удаа голж шилээд л...
Харин тэр уулзах мөч рүүгээ яарч байгаа болов уу? Яарч тэмүүлж байгаасай.
Хүлээсэн сэтгэл, яарч тэмүүлсэн сэтгэл хоёр уулзаад нэгдээсэй. Шинэковын цамцыг өмсөөд Туяанаагийн ээмэг, зүүлт, бугуйвчаар гангараад наадамдвал ч тасарсааан тасарсан
Блогууд руу бүгдэнгээр нь нэг цагаан сараар айл хэсдэг хүүхдүүд шиг орохийнсон гэж бодсоор 6 сар болчиж.
"Tur huulchihla sorry" цааш унших »
(Нийт: 1)